Gachon University Gil Hospital Mobile

Menu

@News

  • Качон их сургуулийн Гил нэгдсэн эмнэлэг "эмчилгээний чанарын үнэлгээ"-ээр маш сайн үнэлгээг авлаа

    Notice

    List

    Качон их сургуулийн Гил нэгдсэн эмнэлэг "эмчилгээний чанарын үнэлгээ"-ээр маш сайн үнэлгээг авлаа

    가천대 길병원 전경

     

    Качон их сургуулийн Гил нэгдсэн эмнэлэг "эмчилгээний чанарын үнэлгээ"-ээр маш сайн үнэлгээг авлаа

     

    Качон их сургуулийн Гил нэгдсэн эмнэлэг нь Эрүүл мэнд нийгмийн халамжийн яамны "2022 оны эмчилгээний чанарын үнэлгээ"-нээс улсын хэмжээнд шилдэгийн шилдэг үнэлгээг авсан. Одоогоор энэ үнэлгээг авсан эмнэлгийн байгууллага нь улсын хэмжээнд 8 эмнэлэг л байна.Тодруулж хэлэхэд эмнэлэгийн үйлчилгээ чанарыг шалгах тусгай шалгуурын дагуу үнэлэхэд чанарын үнэлгээ 2% буюу маш сайн үнэлгээг авсан байна. "Эмчилгээний чанарын үнэлгээ" нь эмнэлгийн өвчтөнд үзүүлж буй эмчилгээний түвшинг дүгнэдэг үзүүлэлт бөгөөд 2022 онд улсын хэмжээнд дээд шатны эмнэлэг болон нэгдсэн эмнэлэг нийлсэн 359 эмнэлгийн байгууллагад үнэлгээ хийсэн байна.

    07/24/2023
  • Дотооддоо анх удаа хиймэл оюун ухааны бүдүүн гэдэсний дуран Dr. Answer-ыг нэвтрүүлсэн.

    Notice

    List

    Дотооддоо анх удаа хиймэл оюун ухааны бүдүүн гэдэсний дуран Dr. Answer-ыг нэвтрүүлсэн.

    Дотооддоо анх удаа хиймэл оюун ухааны бүдүүн гэдэсний дуран Dr. Answer-ыг нэвтрүүлсэн.

     

    Дурангийн бичлэгийг хиймэл оюун ухааны алгоритмаар дамжуулан хором тутам шинжилж, жижиг ургацагыг ч алдалгүй илрүүлэн, дурангийн нарийвчлалыг нэмэгдүүлснээр, анагаах ухааны эрсдэлийг бууруулдаг. 

    Dr.Answer (AI, сүлжээ, програм хангамж) нь анагаахын мэдээллийн баазад үндэслэсэн эмчийн эмчилгээ оношилгоонд хэрэглэдэг эрүүл мэндийн программ хангамж юм. Dr.Answer бүдүүн гэдэсний дуран нь хиймэл оюун ухааны 80.000 орчим мэдээллийн баазад үндэслэн, харьцуулж шинжлэн, бүдүүн гэдэсний хавдар үүсэх магадлалыг тодорхойлж, дурангийн шинжилгээний үед ургацагийг алдалгүй илрүүлэхэд болон хавдарыг эрт үед нь илрүүлж эмчилэхэд чухал үүрэг гүйцэтгэдэг. Гил эмнэлгийн Dr.Answer бүдүүн гэдэсний дуран нь хиймэл оюун ухаанд суурилснаас гадна бүдүүн гэдэсний ургацагийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх програм хангамж болон дуранд үндэслэн хавдар болон ургацагийг дүгнэн шинжлэх програмаас бүрддэг бөгөөд тохиромжгүй эмчилгээнээс зайлсхийж, өвчтөн тус бүрт тохирсон эмчилгээг санал болгодог. 

    07/07/2021
  • Инчеон дах эмчилгээний аялал жуулчлалын сурталчилгааны бичлэг

    Notice

    List

    Инчеон дах эмчилгээний аялал жуулчлалын сурталчилгааны бичлэг

    06/22/2021
  • Xөхний болон ходоодны хорт хавдарын эмчилгээний 1-р зэрэг хүртсэн.

    Notice

    List

    Xөхний болон ходоодны хорт хавдарын эмчилгээний 1-р зэрэг хүртсэн.

    Xөхний болон ходоодны хорт хавдарын эмчилгээний 1-р зэрэг хүртсэн.

     

    Качон их сургуулийн Гил нэгдсэн эмнэлэг Эрүүл мэндийн даатгалын үнэлгээний албанаас явуулдаг хөхний болон  ходоодны хорт хавдарын эмчилгээний үнэлгээ хөхний хорт хавдарын эмчилгээний 1-р зэргийг дарааллан 7 удаа, ходоодны хорт хавдарын эмчилгээний 1-р зэргийг 5 удаа дарааллан хүртэж, хорт хавдарын эмчилгээгээр тэргүүлэгч эмнэлгээр хүлээн зөвшөөрөгдсөн.   

    06/11/2021
  • Качон их сургуулийн Гил нэгдсэн эмнэлэг уушигны архаг бөглөрөлт өвчний эмчилгээний 1-р зэрэг

    Notice

    List

    Качон их сургуулийн Гил нэгдсэн эмнэлэг уушигны архаг бөглөрөлт өвчний эмчилгээний 1-р зэрэг

    Качон их сургуулийн Гил нэгдсэн эмнэлэг уушигны архаг бөглөрөлт өвчний эмчилгээний 1-р зэрэг

     

    Качон их сургуулийн Гил нэгдсэн эмнэлэг нь Эрүүл мэндийн даатгалын үнэлгээний албанаас явуулдаг уушигны архаг бөглөрөлт(COPD) өвчний эмчилгээний 1-р зэргийг 6 жил дараалан хүртсэн. 

    06/11/2021
  • Бүдүүн гэдэсний хавдар болон уушиганд үсэрхийлсэн хавдрыг нэг дор авах мэс засал.

    Notice

    List

    Бүдүүн гэдэсний хавдар болон уушиганд үсэрхийлсэн хавдрыг нэг дор авах мэс засал.

    Бүдүүн гэдэсний хавдар болон уушиганд үсэрхийлсэн хавдрыг нэг дор авах мэс засал.

     

     

    Гил эмнэлгийн ажилтнуудын ачаар хавдраа ялах итгэл найдвар төрсөн

    Бүрэн эдгэх боломжгүй байсан эцсийн шатандаа орсон бүдүүн гэдэсний хавдар болон уушигны үсэрхийлэл гэсэн оноштой цөхөрч шантарсан өвчтнүүддээ хоёр төрлийн хавдарт нь нэг дор мэс засал хийж, хавдраас ангижрах боломж олгохоор хичээн ажиллаж байна. Мэс заслын И Вон Сок профессор өвчтний биеийн болон сэтгэлзүйн зовлон, дарамтыг багасгах зорилготойгоор хоёр мэс заслыг нэг дор хийхээр шийдсэн бөгөөд энэ нь ердийнхөөс хоёр дахин илүү хугацаа шаардагддаг ч өндөр хяналтан дор амжилттай гүйцэтгэсэн байна. Эцсийн шатны бүдүүн гэдэсний хавдар болон уушигны үсэрхийлэлдээ нэг зэрэг мэс засал хийлгэсэн өвчтөн Ким Уг ХуаБи хавдраар оношлогдоод маш их айж түгшиж байсан боловч бүрэн эдгэх боломжтой гэдгийг эмнэлгийн ажилчид надад ойлгуулж итгэл найдвар өгснөөр би хавдраа ялан дийлж чадсан юмхэмээн дурджээ.

     

    04/22/2021
  • Качон их сургуулийн Гил нэгдсэн эмнэлэг нь Инчеон бүсийг хариуцсан эмнэлгээр томилогдлоо.

    Notice

    List

    Качон их сургуулийн Гил нэгдсэн эмнэлэг нь Инчеон бүсийг хариуцсан эмнэлгээр томилогдлоо.

    Качон их сургуулийн Гил нэгдсэн эмнэлэг нь Инчеон бүсийг хариуцсан эмнэлгээр томилогдлоо.

     

    Энэ сарын 9-ний өдөр Качон их сургуулийн Гил нэгдсэн эмнэлгийн Олон нийтийн эрүүл мэндийн төвөөс Качон их сургуулийн Тархи судлалын төвийн нэг давхарт эмнэлгийн болон орон нутгийн удирдлагууд хүрэлцэн иржБүс нутгийн эрүүл мэндийн байгууллагыг томилох гарын үсэг зурах ёслол”-ыг зохион байгууллаа.

    Энэ уулзалтаар эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хүртээмжийг сайжруулах, эрүүл мэндийн ялгааг арилгах зорилгоор Эрүүл мэнд нийгмийн хамгааллын яамнаас дэвшүүлсэн Инчеон бүсийг хариуцсан эмнэлгийн байгууллагаар томилогдсон.

    Качон их сургуулийн Гил нэгдсэн эмнэлгийн Нийтийн эрүүл мэндийн төвийн хэрэгжүүлэх шаардлагатай эмчилгээ үйлчилгээнд:

    - Эмчилүүлээд гарсан өвчтөнүүдээ нийгэмшүүлэхэд туслах

    - Хүнд болон яаралтай түргэн тусламж шаардлагатай өвчтөнг шилжүүлэх болон эмчилгээний хамтын ажиллагаа

    - Халдвар болон өвчтний аюулгүй байдлыг хангах

    - Эрсдэлтэй жирэмсэн ээжүүд болон нярайн эрүүл мэндийг хариуцсан үйл ажиллагаа зохион байгуулах

    - Алслагдсан хэсгүүдэд эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэх

    - Инчеон бүсийн эрүүл мэнд, хүний нөөцийн мэргэжил дээшлүүлэх болон харилцаа холбоог сайжруулах төслүүдийг хэрэгжүүлэхээр ажиллаж байна.

     

    04/22/2021
  • Бүдүүн гэдэсний дурангийн хиймэл оюун ухааны оношилгооны систем.

    Notice

    List

    Бүдүүн гэдэсний дурангийн хиймэл оюун ухааны оношилгооны систем.

    Бүдүүн гэдэсний дурангийн хиймэл оюун ухааны оношилгооны систем.

     

    Качон их сургуулийн Гил нэгдсэн эмнэлэг нь бүдүүн гэдэсний дурангийн шинжилгээгээр маш жижиг ургацагыг ч алдалгүй илрүүлдэг хиймэл оюун ухаан (AI)-ы оношилгооны програм хангамжийн системийг дотооддоо анх нэвтрүүлсэн бөгөөд бүх өвчтөндөө хэрэгжүүлдэг.

    Качон их сургуулийн Гил нэгдсэн эмнэлэг нь Шинжлэх ухаан мэдээлэл технологийн яам, Мэдээлэл технологийн салбар сурталчилах үндэсний агентлагийн санаачилсан “Солонгос хиймэл оюун ухаанд суурилсан нарийн эмчилгээний шийдэл “Dr. Answer” төсөлд бүдүүн гэдэсний хавдарын чиглэлээр оролцсон бөгөөд дурангийн шинжилгээгээр бүдүүн гэдэсний хавдарыг эрт үед нь оношлох оношилгооны програм хангамж боловсруулсан.

    04/22/2021
  • COVID 19 халдварын эсрэг хамтдаа...

    Notice

    List

    COVID 19 халдварын эсрэг хамтдаа...

    10/28/2020
  • Бүдүүн гэдэс цэвэрлэх бэлдмэлийг хэрэглэх заавар (taking Clean ViewAL powder)

    Notice

    List

    Бүдүүн гэдэс цэвэрлэх бэлдмэлийг хэрэглэх заавар (taking Clean ViewAL powder)

    Энэхүү бичлэгт бүдүүн гэдэсний дурангийн шинжилгээний өмнө өдөр гэдэс цэвэрлэх "Clean View AL" эм хэрэглэх зааврыг танилцуулж байна.

    Энэ заавар жорын дагуу хэрэглэнэ үү!!! 

     

    10/28/2020