Качон их сургуулийн Гил нэгдсэн эмнэлэг нь Инчеон бүсийг хариуцсан эмнэлгээр томилогдлоо.
 04/22/2021  다국어 관리자    277

Качон их сургуулийн Гил нэгдсэн эмнэлэг нь Инчеон бүсийг хариуцсан эмнэлгээр томилогдлоо.

 

Энэ сарын 9-ний өдөр Качон их сургуулийн Гил нэгдсэн эмнэлгийн Олон нийтийн эрүүл мэндийн төвөөс Качон их сургуулийн Тархи судлалын төвийн нэг давхарт эмнэлгийн болон орон нутгийн удирдлагууд хүрэлцэн иржБүс нутгийн эрүүл мэндийн байгууллагыг томилох гарын үсэг зурах ёслол”-ыг зохион байгууллаа.

Энэ уулзалтаар эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хүртээмжийг сайжруулах, эрүүл мэндийн ялгааг арилгах зорилгоор Эрүүл мэнд нийгмийн хамгааллын яамнаас дэвшүүлсэн Инчеон бүсийг хариуцсан эмнэлгийн байгууллагаар томилогдсон.

Качон их сургуулийн Гил нэгдсэн эмнэлгийн Нийтийн эрүүл мэндийн төвийн хэрэгжүүлэх шаардлагатай эмчилгээ үйлчилгээнд:

- Эмчилүүлээд гарсан өвчтөнүүдээ нийгэмшүүлэхэд туслах

- Хүнд болон яаралтай түргэн тусламж шаардлагатай өвчтөнг шилжүүлэх болон эмчилгээний хамтын ажиллагаа

- Халдвар болон өвчтний аюулгүй байдлыг хангах

- Эрсдэлтэй жирэмсэн ээжүүд болон нярайн эрүүл мэндийг хариуцсан үйл ажиллагаа зохион байгуулах

- Алслагдсан хэсгүүдэд эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэх

- Инчеон бүсийн эрүүл мэнд, хүний нөөцийн мэргэжил дээшлүүлэх болон харилцаа холбоог сайжруулах төслүүдийг хэрэгжүүлэхээр ажиллаж байна.

 

이전글
이전 글이 없습니다.
다음글
제목