Мэндчилгээ

Сайн байцгаана уу?

Миний бие Качон их сургуулийн Гил нэгдсэн төвийн ерөнхийлөгч Ким Ү Гён байна. 1978 онд Инчеон Гил эмнэлэг байгуулагдсанаас хойш 2011 онд Хавдрын төв байгуулагдах хүртэл хугацаа бидний халамж анхаарал, энэрэл нигүүлсэхүйн зүйрлэшгүй их өв юм. Гил эрүүл мэндийн төв нь 1300 гаруй ортой бөгөөд хүчин чадлаараа улсдаа 5-р байранд ордог. Тэргүүлэх чанараараа нэр хүнд нь дэлхийн түвшний мэргэжлийн эмчилгээний төвүүдтэй зэрэгцэх хэмжээнд хүрсэн нь өвчтнүүдийг улам татаж байна.

Бидний “BIG GIL” урианы “G” нь Global Medicel Center буюу бидний эрхэмлэдэг Эрүүл мэндийн төвийг илэрхийлсэн товчлол юм. Энэ төв маань Инчеон олон улсын нисэх буудал болон Сонгдо олон улсын хот хүртэл 30 минутын зайнд байрладаг давуу талтай. Олон улсын эрүүл мэндийн төв маань 2008 оны 10 сард гадаад өвчтнүүдийн хэрэгцээ хүсэлтийг хангах зорилготой байгуулагдсан. Өнгөрсөн жилүүдэд бид гадаад өвчтнүүддээ зориулан онлайн зөвлөгөө өгөхөөс эхлээд шаардлагатай эмчилгээ хийлгэсний дараа гэртээ харих хүртэл “One stop” нэг цэгийн үйлчилгээг бий болгосон. Манай үйлчилгээ нь эмчилгээ хариуцахаас гадна өвчтний сэтгэл санаа, аюулгүй байдал, тав тухыг хангахад чиглэдэг. Ерөнхий болон нарийн мэргэжлийн эмч нарын зөвлөгөөг авах боломжтой бөгөөд эмнэлгийн ажилчид, кординаторууд газар дээр нь очин таньд эмчилгээ үйлчилгээ авахад тань туслах болно. Англи, орос, хятад, монгол хэлтэй кординаторууд ажилладаг бөгөөд ойрын ирээдүйд япон болон вьетнам хэлтэй кординатортой болох талаар төлөвлөж байна.

Өргөн хүрээтэй үйлчилгээ, чадварлаг хамт олонтой манай төвөөр үйлчилүүлсэн та сэтгэл ханамжтай байх болно гэдэгт итгэлтэй байна. Хойшид ч өвчтөнд чиглэсэн эмчилгээ үйлчилгээг хөгжүүлэхийн төлөө хичээн ажиллах болно.

Анхаарал тавьсанд баярлалаа

Хүндэтгэсэн

Анагаах ухааны доктор, профессор Ким Ү Гён
Качон их сургуулийн Гил нэгдсэн эмнэлгийн дарга
Солонгосын мэдрэлийн мэс заслын нийгэмлэгийн дарга
Мэдрэлийн мэс заслын тасгийн профессор